VMLC store

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь VMLC.mn вэб сайт болон уг вэб сайтаар дамжуулан үйлчилгээ авсан хэрэглэгч хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Хэрэглэгч нь VMLC.mn вэб сайтаар дамжуулан захиалга хийснээр энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж танилцсан, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

VMLC.mn вэб сайт нь зөвхөн насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд үйлчлэх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим, хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн хамт Нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээг авна.

Энэхүү Нөхцөл нь Монгол Улсын Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцнэ.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1. "Вэб сайт" — Үйлчилгээ үзүүлэгчийн ажиллуулж буй онлайн захиалгын цахим хуудас.

2.2. "Захиалга" — Үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг цахим хэлбэрээр илэрхийлсэн үйлдэл.

2.3. "Хэрэглэгч" — VMLC.mn сайтад бүртгүүлсэн этгээдийг хэлнэ.

ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА

3.1. VMLC.mn вэб сайт нь БНСВьетнам Улсаас бараа бүтээгдэхүүн захиалахад зуучлах, Захиалгыг худалдан авах, тээвэрлэх, Монгол Улсад хэрэглэгчдэд хүлээлгэн өгөх, Захиалгын явцын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд өгнө.

3.2. Хэрэглэгч нь өөрийн утасны дугаар болон холбогдох мэдээллээр дамжуулан VMLC.mn вэб сайтад бүртгүүлснээр захиалга хийх эрх үүсах ба VMLC.mn вэб сайтад байршсан бэлэн болон захиалгын бараа бүтээгдэхүүнээс сонгон захиалга хийнэ.

3.3. Хэрэглэгч нь захиалга хийсэн даруйдаа захиалгын төлбөрийг VMLC.mn-н дансанд олон улсын карт, төлбөрийн карт, дансаар шилжүүлэх, цахим хэтэвч болон QPay зэрэг Монгол Улсад мөрдөгдөж буй бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан захиалгын төлбөрийг бүрэн шилжүүлсэнээр хэрэглэгчийн захиалга баталгаажсанд тооцно.

3.4. VMLC.mn нь хэрэглэгч захиалга хийх, төлбөр төлөх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгэлтэй гар утсанд мэдэгдэл илгээнэ.

3.5. Хэрэглэгч өөрийн захиалсан барааг өөрийн сонголтоор хүргүүлэн авах боломжтой.

3.6. Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор хэрэглэгчийн сонгосон хаяг байршалд хүргэх ба хэрэглэгч хөдөө орон нутагруу хүргүүлэх бол уг хэрэглэгчийн сонгосон орон нутагруу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хүргүүлэх ба үүнтэй холбогдон гарах зардлыг хэрэглэгч хариуцна.

3.7. Хэрэглэгч захиалсан барааг хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг үнэн зөт бөглөх үүрэгтэй ба уг мэдээллийг дутуу, буруу бөглөснөөс үүдэн гарах аливаа хохирол болон захиалгын хугацаа хоцрох зэрэг эрсдлийг хэрэглэгч бүрэн хариуцна.

3.8. VMLC.mn нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, шууд худалдагч биш бөгөөд зуучлагч тул хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн чанар бусад үзүүлэлтэд VMLC.mn вэб сайт хариуцлага хүлээхгүй болно.

ДӨРӨВ. БУЦААЛТ БА ЦУЦЛАЛТ

4.1. VMLC.mn нь захиалгын нийт үнийн дүнг урьдчилан 100% хүлээж авснаар захиалга автоматаар баталгаажна.

4.2. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд VMLC.mn нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.

4.3. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглагч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг VMLC.mn хүлээн авах, барааг буцаах боломжгүй.

4.4. Хэрэглэгчийн баталгаажсан тухайн захиалга БНСВьетнам Улс дахь агуулахад хүргэгдсэн тохиолдолд тухайн захиалгыг цуцлах боломжгүй болно.

ТАВ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС

5.1. Компьютер зэрэг мэдээлэл, холбооны хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх, шалгах, солих, эвдрэх, холбоо тасарсан тохиолдолд VMLC.mn үйлчилгээ үзүүлэхээ түр зогсоож болно. Энэ тохиолдолд үйлчилгээг түдгэлзүүлсэн тухай, түүний шалтгааныг VMLC.mn байршуулж мэдэгдэнэ.

5.2. Байгалийн гамшиг, түүнтэй адилтгах давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд VMLC.mn нь үйлчилгээ үзүүлэхийг хязгаарлаж түр зогсоож болно.

ЗУРГАА. ХОЛБОО БАРИХ

Байгууллагын нэр:

Утас:

И-мэйл:

Хаяг: